"Сэнд Эм Эн ББСБ" ХХК-ийн Нууцлалын Бодлого
Шинэчлэгдсэн огноо:
"Сэнд Эм Эн ББСБ" ХХК (“SendMN”, “бид”, “манай”, “бидний”) нь “Санхүүгийн Зохицуулах Хороо”-ны зохицуулалт дор, Мөнгөн гуйвуулга, Зээл, Валют арилжаа, болон Итгэлцэлийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа эрхэлдэг банк бус санхүүгийн байгууллага бөгөөд SendMN 3.0 мобайл аппликейшн (“Апп”)-ийн хөгжүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч болно.
Энэхүү Нууцлалын бодлого нь харилцагч SendMN 3.0 апп, вэбсайт, зээлийн үйлчилгээ болон бусад холбогдох үйлчилгээ (цаашид хамтад нь “Үйлчилгээ” гэх)-г ашиглах үед бид харилцагчийн хувийн мэдээллийг хэрхэн цуглуулах, боловсруулах, хуваалцах, хадгалах, хамгаалах тухай тайлбарлана.
Манай үйлчилгээг ашигласнаар харилцагч та энэхүү нууцлалын бодлогод заасны дагуу таны хувийн мэдээллийг цуглуулах, ашиглахыг зөвшөөрч буйд тооцогдоно. Хэрэв та зөвшөөрөхгүй бол манай үйлчилгээг ашиглахаас татгалзана уу.
1. Мэдээлэл хариуцагч
"Сэнд Эм Эн ББСБ" ХХК нь таны хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулахад хариуцлага хүлээнэ.
Хэрэв мэдээлэл хариуцагчтай холбоотойгоор таны хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаанд гомдол санал гарвал Хүний эрхийн Үндэсний Комисст хандаж шийдвэрлүүлэх эрхтэй.
2. Бидний цуглуулах мэдээлэл
SendMN 3.0 аппликейшнаар бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэхийн өмнө харилцагч танд цахимаар үйлчилгээний нөхцөл, гэрээг танилцуулах бөгөөд уг үйлчилгээний нөхцөл, гэрээтэй танилцсаны дараа та сайн дураар хүлээн зөвшөөрсөн тохиолдолд бид бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэхэд шаардлагатай дараах мэдээллүүдийг цуглуулна:
3. Мэдээлэл цуглуулах арга
Бид таны мэдээллийг дараах байдлаар цуглуулна:
4. Мэдээлэл боловсруулах зорилго ба хууль зүйн үндэслэл
Бид таны хувийн мэдээллийг Монгол Улсын Иргэний хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам, түүнчлэн холбогдох бусад хууль, тогтоомж, зохицуулагч байгууллагын журам болон SendMN-ийн дотоод бодлого, журмын дагуу цуглуулж, бүртгэж, боловсруулж, хуваалцана.
Боловсруулах зорилго:
a. Гэрээний зорилгоор
b. Хууль, зохицуулалтын шаардлагаар
c. Хуулиар зөвшөөрөгдсөн бусад шаардлагаар
d. Харилцагчийн хэрэгцээ шаардлагаар
e. Аюулгүй байдлын шаардлагаар
f. Харилцагчийн зөвшөөрлөөр авч боловсруулах нэмэлт мэдээллүүд
5. Автомат хяналт
Бид автоматжуулсан систем ашиглан цахим луйвар, залилантай холбоотой хяналт, шалгалт болон гүйлгээний эрсдэлийн үнэлгээ хийдэг. Энэ нь гүйлгээг түр саатуулах, барилтад оруулах, хаах, эсвэл гүйлгээг цуцлаж болно. Хэрэв та манай компанийн автомат хяналт нь таны эрх ашигт сөргөөр нөлөөлсөн гэж үзвэл манай компанид санал гомдолоо хүргүүлэн холбоотой гүйлгээг шалгуулах эрхтэй.
6. Аппликейшн ашиглах насны хязгаар
SendMN 3.0 аппликейшны үйлчилгээг 18 ба түүнээс дээш насны хүмүүс ашиглана. Хэрэв насанд хүрээгүй хүүхдийн хувийн мэдээлэл аппликейшнд цуглуулагдсан тохиолдолд тухайн бүртгэлийг хааж, мэдээллийг устгана.
7. Мэдээлэл хадгалах хугацаа
Бид таны хувийн мэдээллийг зөвхөн хууль, журамд заасан зорилго болон хугацаагаар хадгална:
Хугацаа дуусмагц мэдээллийг аюулгүй байдлыг хангасан нөхцөлд устгах эсвэл нэргүйжүүлнэ.
8. Харилцагчийн эрх
Харилцагч Монгол Улсын хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль -д заасны дагуу дараах эрхтэй:
Харилцагч эрхээ эдлэхтэй холбоотой хүсэлтийг info@send.mn хаягаар хандаж хангуулна.
9. Хувийн мэдээллийг дамжуулах
Бид харилцагчийн мэдээллийг Монгол улсын болон ОУ-ын холбогдох хууль, дүрэм журам, захирамж, тогтоомжийн хүрээн дэх тайлагналын шаардлагуудыг биелүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, мөрдөн шалгах үйл ажиллагааг дэмжих, мөнгөн гуйвуулга, зээл болон бусад бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчид амжилттай хүргэх зорилгоор хамтран ажилллагч, зохицуулагч болон хууль сахиулах байгууллагуудад зөвхөн хууль, журмын шаардлагын хүрээнд дамжуулна.
Бид хууль журмын хүрээнд мэдээлэл дамжуулсан байгууллага бүрээс харилцагчийн мэдээллийг хуулийн дагуу хамгаалж ажиллахыг шаардана.
10. Мөнгөн гуйвуулга
Мөнгө гуйвуулгын үйлчилгээний онцлогоос шалтгаалан харилцагчийн мэдээлэл гадаад улс дахь партнер байгууллага руу дамжуулагдаж болно. Энэ тохиолдолд бид Монголын улсын хуульд нийцүүлэн, хууль эрх зүйн хамгаалалт (гэрээний нөхцөл, олон улсын гэрээ, харилцагчийн зөвшөөрөл)-аар хамгаална.
11. Зээлийн үйлчилгээний мэдээлэл ашиглалт
Харилцагч зээл авах эсвэл зээлийн үйлчилгээг ашиглах үед бид зээлийн эрх тогтоох, зээлжих зэрэглэлийг тогтооход шаардлагатай нэмэлт мэдээллийг авч боловсруулна. Үүнд:
Цуглуулсан мэдээллийг зээлийн хүсэлтийг үнэлэх, зохицуулагч байгууллагын шаардлагыг биелүүлэх, Зээлийн мэдээллийн төвд тайлагнах, зээлийн эргэн төлөлтийг удирдахад ашиглана. Зээлтэй холбоотой мэдээлэл нь зээлийн харилцаа дууссанаас хойш хамгийн багадаа 5 жил хадгалагдана.
12. Мэдээллийн аюулгүй байдал
Бид харилцагчийн мэдээллийг хамгаалах зорилгоор дараах техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ:
Харицлагчийн өөрийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан нэвтрэх эрхээ бусдад алдсанаас үүдэлтэй учирсан аливаа хор, хохиролд “Сэнд Эм Эн ББСБ” ХХК хариуцлага хүлээхгүй болно. “Сэнд Эм Эн ББСБ” ХХК нь хэрэглэгчийн хандах эрхийг ашиглан мэдээлэлд нэвтрэх боломжгүй юм.
13. Зөрчил мэдэгдэх
Хэрэв кибер халдлага, эрх бүхий албан тушаалтны алдаатай үйл ажиллагаа, эсхүл программ хангамж болон мэдээллийн санд гэмтэл гарсны улмаас харилцагчийн таны хувийн мэдээлэл алдагдсан тохиолдолд бид таны бүртгүүлсэн имэйл хаяг, гар утасны дугаараар дамжуулан даруй мэдэгдэж, мэдээллийг хамгаалах арга, алхамын зааварчилгааг өгч ажиллана.
14. Маркетинг ба харилцаа
Мэдээллийн аюулгүй байдал, болон компаний үйлчилгээтэй холбоотойгоор бид харилцагчид зайлшгүй шаардлагатай мэдээлэл (гүйлгээний мэдэгдэл, аюулгүй байдлын сэрэмжлүүлэг)-ийг илгээнэ. Харилцагч танд бид маркетингийн зорилгоор бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл илгээх, судалгаа авч болно. Харилцагч хүссэн үедээ аппликейшний тохиргоо, имэйл линк эсвэл бидэнтэй холбогдон мэдээлэл хүлээн авахаас татгалзах боломжтой.
15. Гуравдагч этгээдийн холбоос
Манай үйлчилгээ партнер байгууллагын вэбсайт, аппликейшн руу чиглэсэн холбоос агуулж болно. Тэдгээрийн нууцлалын бодлого нь тусдаа мөрдөгдөх бөгөөд бид тэдгээрийн үйл ажиллагаанд хариуцлага хүлээхгүй.
16. Бодлогын өөрчлөлт
Энэхүү бодлого үе үе шинэчлэгдэж болно. Чухал өөрчлөлтийг аппликейшн, вебсайт эсвэл имэйлээр дамжуулан мэдэгдэнэ. Шинэчлэлт нийтлэгдсэн даруй хүчин төгөлдөр болно.
17. Орчуулга
Энэхүү бодлого нь монгол англи болон хятад хэлээр нийтлэгдэнэ. Хэрэв орчуулга хооронд зөрүү гарвал Монгол хэл дээрх хувилбар нь хүчин төгөлдөр байна.
18. Холбоо барих мэдээлэл
Хэрэв танд асуулт, санал, гомдол байвал бидэнтэй дараах хаягаар холбогдоно уу:
Сэнд Эм Эн ББСБ ХХК